Идэр голын сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулав

Ider_orig

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилттэй “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгтэй “Идэр голын сав газрын менежментийн  төлөвлөгөө”-г боловсрууллаа.

Идэр гол нь Хангайн нурууны ноён оргил Отготэнгэр уулын ар хажуугаас эх авч, Завхан, Хөвсгөл аймгын нутгаар урсдаг. Голын урт 452 км бөгөөд 24,555 хавтгай дөрвөлжин км талбай эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм.

Идэр гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах бөгөөд Хангай нурууны ноён  оргил Отгонтэнгэр хайрханы ар хажуугаас эх авч Булнай, Тарвагатайн нуруунуудын хоорондох нилээн давчуу хөндийгөөр урсан Дэлгэрмөрөн болон Бүгсэй голтой нийлнэ. Идэр, Дэлгэрмөрөн, Бүгсэй голын уулварын олон голын уулзвар буюу Сэлэнгэ мөрний эх нэгж нэрлэнэ. Идэр гoл бол 7 дугаар эрэмбийн гол юм.

Идэр голын савын дэвсгэр нутагт Жаргалант, Тарвагатай, Дунд, Эхэн, Зарт, Дээд, Дунд, Доод Цэцүйх, Тайн, Салбарт, Харзат, Нүхт, Бүгдэгээн, Хуягт, Авдалай, Шумуултай, Гунз зэрэг олон том жижиг голууд цутгана.

Идэр голын уртыг газар зүйн мэдээллийн системийн аргаар 1: 100000 масштабтай зураг дээр тооцоход 884,5 км, сав газрын талбай нь 22842,6 гарч байна.

Идэр нь уулын гол учраас ширүүн урсгалтай, урсгалын хурд голын ихэнд цагт 7,2-10,8 км бол адаг руугаа саарсаар цагт 2,0-2,5 км болон буурна. Харин зонхилох хурд нь 1,5-2 м/сек юм. Эхнээсээ Их Жаргалант сум хүртэлх хэсэгт Тарвагатайн нурууны ар хажуугааас усжих, Хожуул, Зарт, Дээд, Доод Цэцүүх, Хөнжил зэрэг урсгал хурдтай услаг гол горхи цутгадаг. Идэрийн голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь түүний баруун гараас цутгах Чулуут гол болно.

Голын гульдирал Тосонцэнгэл сумын төв хүртэл ихээхэн тахиралж хэд хэд салаалдаг тул тэгтлээ өргөн байж чаддаггүй. Энэ хэсэгт салаа татуурын өргөн 10-15 м, үндсэн голын өргөн 40-60 м орчим байна. Тосонцэнгэлээс доош гульдирал салаалахаа багасч 80-100 м хүртэл өргөснө. Усны гүн 0,7-2 м боловч Чулуут голын цутгалаас доош цээл цүнхэл газраа 3-3,5 м хүрнэ.

Энэхүү тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манайд хандаж болно:
Email: info@MongoliaWaterForum.com 
 

Сэдэвчилсэн зургуудыг манай FACEBOOK хуудаснаас үзэх боломжтой.
See some selected thematic maps from our FACEBOOK page.

 

Random Posts

Leave a Reply

Your email address will not be published.