Шаардлага хангасан ба шаардлага хангаагүй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн зураглал, Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг улс, аймаг, сумын түвшинд гаргав

4243278_orig

НҮБ-ын Ус хангамж, ариун цэврийн байгууламж /УХАЦБ/-ийн Хамтарсан хөтөлбөрийн захиалгаар “Шаардлага хангасан ба шаардлага хангаагүй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн зураглал” хийж “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж”-ийн талаарх Мянганы Хөгжлийн Зорилтын биелэлтийг улс, аймаг, сумын түвшинд үнэлэн гаргалаа.

21 зууны дэлхий нийтийн анхаарал татаж байгаа гол асуудал бол хүн амыг ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх явдал болоод байна. 2000 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас (НҮБ) хүний хамгийн чухал эрх бол усаар хангагдах хэмээн тунхагласан бөгөөд үүнтэй холбогдуулан улс орон бүр хүн амынхаа ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх зорилт тавьсан. Ийнхүү хүн амынхаа амьдралын чанарыг хангахад чиглэгдсэн Мянганы хөгжлийн зорилтыг улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт тавьж байна.
Монгол улс Мянганы хөгжлийн зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг,  нэгд: дэлхийн хэмжээнд дэвшигдсэн нийтлэг зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах; хоёрт: Мянганы хөгжлийн зорилттой салшгүй холбоотой өөрийн орны онцлогийг тусгасан зайлшгүй шийдвэрлэвэл зохих зорилтыг мөн дэвшүүлэн тавьж шийдвэрлэх зарчмыг баримтлан зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг тод илрэл нь Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг өргөжүүлэн баяжуулж, 8 зорилго, 21 зорилт, 58 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлон баталж, хэрэгжилтийн явцыг хоёр жил тутамд парламентаар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгдөг болсонд оршино. Мянганы хөгжлийн зорилтын “Байгаль орчны тогтвортой байдлыг хангах” 7 дахь зорилгын хүрээнд  “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах өөрөөр хэлбэл хүн амын 60 хувийг баталгаат ундны усаар хангаж 40 хувийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн юм.

1. Ус хангамжийн хүртээмж:
Судалгааны дүнгээс харахад шаардлага хангасан ус хангамжийн хүртээмж улсын хэмжээнд78,4 хувь байгаа бөгөөд энэ нь мянганы хөгжлийн зорилтоос 18,4 хувиар илүү байгаа юм. Мөн энэ 78,4 хувь бол аймаг хотын шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дүнг дунджилсан тоо биш харин улсын хэмжээнд шаардлага хангасан ус хангамжаар үйлчлүүлж байгаа хүн амын эзлэх хувь юм. Үүнд мэдээж хүн амын бараг тал хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хот болон Орхон, Дархан, Говьсүмбэр аймгийн ус хангамжийн үйлчилгээ голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал Улаанбаатар хот,  Орхон, Дархан, Говьсүмбэр аймгийн хүн амын 92,4-99,5 хувь нь шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээ хүртэж байна. Харин өөр бусад аймгийн хувьд авч үзвэл Дорноговь, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн хүн амын 60-аас дээш буюу мянганы хөгжлийн зорилтод түвшнээс дээш хувь нь шаардлага хангасан усаар хангагдаж байна. Бусад 10 аймгийн хүн амын 60-аас доош хувь ялангуяа Баян-Өлгий аймгийн дөнгөж 15,9 хувь нь  шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээ хүртэж байна.

5703629_orig

2. Ариун цэврийн байгууламж
Шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмж улсын хэмжээнд 37,3 хувь байгаа бөгөөд энэ нь мянганы хөгжлийн зорилтоос 2,3 хувиар доогуур байгаа юм. Мөн энэ 37,3 хувь бол аймаг хотын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлж байгаа дүнг дунджилсан тоо биш харин улсын хэмжээнд шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлж байгаа хүн амын эзлэх хувь юм. Үүнд мэдээж хүн амын бараг тал хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хот болон Орхон, Дархан, Говьсүмбэр аймгийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээ голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал Улаанбаатар хот  Орхон, Дархан, Говьсүмбэр аймгийн хүн амын 49,73-60,4  хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээ хүртэж байна. Харин ихэнх аймагийн хүн амын дөнгөж 20 хүртлэх хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээ хүртэж байна.

6768804_orig 8123693_orig

Энэхүү тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манайд хандаж болно:
Email: info@MongoliaWaterForum.com 

 


 

 

In 2013, Mongolia Water Forum NGO completed national level assessment of progresses of Millennium Development Goal (MDG) on Water Supply and Sanitation coverage in Mongolia by the request of the Ministry of Construction and Urban Development with support from UN Joint Programme on Water and Sanitation in Mongolia, using 2010 National Population and Housing Census data. Under this activity developed “Mapping of Improved Water Supply and Sanitation Coverage in Mongolia, as of 2010” and  “Progresses of MDG on Water Supply and Sanitation coverage in Mongolia, as of 2010”.

The study results show that at national level 78.4% of population of Mongolia have improved water supply and 37,3% have improved sanitation facility (by 2010 National Population and Housing Census data). National target for 2015, was set that 60% of population of Mongolia will have improved water supply and 37,3% will have improved sanitation facility.

Random Posts

Leave a Reply

Your email address will not be published.