Хөвсгөл нуур- хоггүй, бохирдолгүй орчин сэдэвт олон нийтийг хамарсан ажил хамтран зохион байгуулав.

833800788

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилттэй “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгээр “Хөвсгөл нуур- хоггүй, бохирдолгүй орчин”  сэдвийн дор 2012 оны 9-р сард Хөвсгөл нуурын эрэг орчмын болон Хатгал тосгоны хог хаягдлыг цэвэрлэх, усны бохирдлоос хамгаалах олон нийтийг хамарсан байгаль хамгаалах ажил зохион байгууллаа.

Энэхүү ажлыг манай байгууллагатай хамтран (Монголын усны форум –Ус хэлц! ТББ), “Домогт далай” ХХК -Ойн мэргэжлийн байгууллага (захирал Б.Баярцэцэг), Хатгал тосгоны  Захирагчийн алба, Соёны бүсийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн холбоо (тэргүүн С.Наранцэцэг) хамтран зохион байгууллаа. Энэ ажлын зөвлөхөөр Л.Мягмаржалбуу ажиллав.

Мөн орон нутгийн байгуулага, хувь хүмүүс маш  идэвхитэй дэмжин оролцлоо. Үүнд:

  • Сайнбаяр- төслийн хог хаягдал хариуцсан сайн дурын ажилтан, Хатгал тосгоны хог хаягдал хариуцсан ажилтан
  • Б.Баярмагнай, О.Батхүү, Б.Бумандэмбэрэл- хамгаалалтын шон хийх баг
  • Хатгал тосгоны 11 жилийн сургуулийн “Хүйн холбоо” экоклубын багш сурагчид
  • Хөвсгөлийн Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа
  •  Хатгал тосгоны  Ус цаг уур, усны харуулын өртөө зэрэг оролцов.

2343022_orig

507970_orig (1)

 

Зорилго:

Хөвсгөл нуурын эрэг орчмын  болон Хатгал тосгоны ойн сан, аялал жуулчлалын бүсийн  газар нутгийн хог хаягдлыг түүж цэвэрлэх, ангилан ялгах, хог хаягдлын хор уршгийн талаар иргэдэд /нөхөрлөлүүдэд/ ухуулга  сурталчилгаа хийх, тэднийг хог хаягдал цэвэрлэх ажилд татан оролцуулах, Хатгал тосгоны төвийн нутаг дэвсгэрт  нуурын усны  эрүүл ахуйн бүсийн дагуу модон шон /түмбэ/ босгож нуурын зах руу  машин нэвтэрч  машин угаах зөрчлийг зогсоох  замын хаалт хашилт, анхааруулга бүхий самбар  хийх, уур амьсгалын өөрчлөлт, сөрөг нөлөөлөл үр дагавар, түүнд дасан зохицох,  Хөвсгөл нуурын экосистем, усны нөөцийн динамик өөрчлөлт, бохирдлын талаар ард иргэдэд илтгэл танилцуулга хийхэд оршиж байв.

Хэрэгжүүлсэн  ажлууд:

1.    Хөвсгөл нуурын баруун, зүүн эргийн айл өрхүүдийн малчин иргэдэд Нуурын эрэг орчмын газар, нуурын усыг бохирдлоос хамгаалах, энэ ажилд малчид иргэдийн оролцоо чухал болохыг танилцуулан ойлгуулж, нутгийн иргэд, жуулчны баазуудын нийт 500 гаруй хүнд 3 төрлийн нийт 1500 гаруй ухуулга сурталчилгааны   хэвлэмэл материал бэлтгэж тараав. Нуурын 2 талын эрэг дагуу  Тосгоны захиргаа, Хөвсгөлийн ТХГ-ын мэргэжилтнүүд, ус цаг уур, усны харуулын   өртөөний ажилтнууд, Хатгал тосгоны төвд -“Соёны бүсийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн холбоо”-ны тэргүүнС.Наранцэцэг, Хатгал тосгоны 11 жилийн сургуулийн “Эвэрэст” экоклубын багш сурагчид тус тус ажиллав. Сурталчилгааны ажилд Хатгал тосгоны захиргаа, ТХГ-ын машинууд ажиллав.

2.    Хатгал тосгоны захиргаанаас 09-р сарын 28-ныг Бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгон зарласнаар Хатгал тосгоны ард иргэд, Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчид албан хаагчдад хамтран Жанхайгаас Эгийн голын гүүр хүртэл, гүүрээс Хөвсгөл нуурын зүүн эрэг дагаад Мэргэн хүртэлх нийт 3500 гаруй га газрын хог хаягдлыг цэвэрлэж дууссан. Энэхүү их цэвэрлэгээнд нийт 20 байгууллагын  200 гаруй хүн оролцож нийт 15  тэвш  70 гаруй  тонн хог хаягдлыг цэвэрлэж хог хаях цэгт ачууллаа. Энэхүү үйл ажилллагаа маш үр дүнтэй, зохион байгуулалт сайтай үйл ажиллагаа болсон.

3.    Хөвсгөл нуурын эрэг орчмын эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсийг хамгаалах зорилгоор Эгийн голын гүүрнээс загасны хөндийн 300м, модны үйлдвэрийн доод булангийн ус авдгаас Дамжлаг баазын урд тохой хүртэл 1700м нийт  2,0 км газарт хоорондоо 1,5 метрийн зайтай шон /түмбэ/  суулгасан.

4.    Нуурын эрэг дагуу усны эрүүл ахуйн бүсэд машин, эд хогшил, хувцас угаахын хориглосон 1х2-ийн хэмжээтэй 4 шторкин самбар бэлтгэж Хөвсгөл нуурын эрэгт болон нэвтрэх цэгт орчимд байрлуулсан.

5.    Хөвсгөл нуурын эрэг орчмын газрын хамгаалалтыг сайжруулах, төслөөр хийгдсэн хамгаалалтын шонг  /түмбэ/  хариуцаж сэлбэж байх талаар Хатгал тосгоны Захирагчийн  2 захирамж  гаргуулж нийтэд сурталчилсан.

6.    Хог цэвэрлэгээний ажлын талаар видео бичлэг хийж зураг авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах материал бэлтгэсэн.

7.    Хөвсгөл нуурын эрэг орчмын болон Хатгал тосгоны хог хаягдлыг цэвэрлэх, усны бохирдлоос хамгаалах “Хөвсгөл нуур- хоггүй, бохирдолгүй орчин”  ажлын үр дүнг Хатгал тосгоны иргэдэд 2012 оны 09-р сарын 30-нд уулзалт хийж танилцуулсан

 

2953573_orig 4240590_orig 4535538_orig 6871863_orig 9376606_orig

 

Random Posts

Leave a Reply

Your email address will not be published.