Тусгай зориулалтын агнуурын үйл ажиллагаанд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болжээ

www.wwf.mn -ээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 2009 оны хоёрдугаар сарын 3-нд тус уулзалтыг зохион байгууллаа. Тусгай зориулалттай агнуурын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн тус уулзалтад холбогдох байгууллагуудын нийт 100 орчим төлөөлөгч оролцлоо.  ...

Read More..

ЧОНО АВЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖЭЭ

Алтай /МОНЦАМЭ. Д.Сэрээтэр/ Говь-Алтай аймгийн Шарга суманд малын дайсан чоныг элбэгшлээ гэж малчид ярьдаг болсон учир тус суманд чоно авлах хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ хугацаанд хоёр чоно устгаж, нэг чоныг шархдуулсан байна. Чоно авлах ажилд Хамтын хүч багийн Х.Баатаржаргал нарын 40-өөд хүн болон аймгийн төвөөс нутгийн хүмүүс оролцжээ. Машин, мотоцикл, морьтой авд мордоцгоожээ. Эх сурвалж: http://www.montsame.mn ...

Read More..

Монголд Трофи Ан агнуурын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагууд

  Happy Camel Tours and Expeditions "Mongolei Reisen" - Mongolia Safari Experts BlueWaterBigGame.com - Mongolia Hunting for Argali Sheep, Ibex, Gazelles & Siberian Roe Deer...

Read More..

ArigSor.mn - Монголын Эко Лавлах
QGIS-ийн Encedalus хувилбар PDF Хэвлэх И-мэйл
4 дэх өдөр, 08-04-2010 04:24

Quantum GIS (QGIS)-ийн шинэ Encedalus хувилбар бэлэн болсон байна. QGIS нь Линукс, Юникс, Виндойс, Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, нээлттэй эх үүсвэр бүхий Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн программ хан
гамж юм. QGIS нь GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна Python, C++ хэл ашигласан GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой. QGIS нь:
  • Растер болон вектор мэдээтэй ажиллах
  • GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
  • Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
  • Дижитайзер хийх
  • Хэвлэх
  • Python хэлийг ашиглах
  • Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
  • Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.

Татаж авах хаяг: http://www.qgis.org/en/download.html

Эх сурвалж: OS Geo, QGIS
Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 08-04-2010 04:27 )
 
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 5
МууСайн 
4 дэх өдөр, 17-12-2009 08:41

 

Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны илрэл нь Чингэс хааны “Их засаг” хууль, Ойродын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгасан явдал юм. “ Халх журам”–д Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг хориглон зарлаж байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог хүртэл журам тогтоож байжээ. 1818 онд Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. 1911 онд Богдхаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богд хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ. Иймээс ч Оросын эрдэмтэн И.Д.Лаптаев: ”Монголчууд байгальтай харьцах талаар Европчуудаас олон зуун жилээр түрүүлсэн байлаа…” хэмээн бичсэн болов уу.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 21-01-2010 09:18 )
Цааш унших...
 
“Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл-2009” номын танилцуулга БОАЖЯ-нд боллоо PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 2
МууСайн 
4 дэх өдөр, 29-10-2009 06:01

[Эх үүсвэр: www.mne.mn]. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж, дэлхийн хамтын нийгэмлэг өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын хүрээнд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж, дээд хэмжээний олон чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, улс орнууд Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн зорилтуудад хүрэх,  тогтвортой хөгжлийн бодлого, стратегийг ханган хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргахыг зөвлөж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 29-10-2009 06:14 )
Цааш унших...
 
Дэлхийн Тоон Номын Сан - World Digital Library PDF Хэвлэх И-мэйл
5 дах өдөр, 23-10-2009 05:23

Дэлхийн тоон номын сан (WDL)-гаас МЭӨ 800-аас 2009 он хүртэлх хугацааны дэлхийн улс орнуудын соёл болоод бүхий л төрлийн материалыг олон хэлээр, үнэ төлбөргүйгээр Интернет ашиглан тоон зургын болон бусад форматаар татаж авах боломжтой бөгөөд доорхи хэд хэдэн төрлийн мэдээ материалуудыг агуулжээ.

Мэдээ/Материалын төрлүүд:

· Газрын зургууд

· Фото зураг

· Ном

· Гар бичмэлүүд

· Төрөл бүрийн хөдөлгөөнт зургууд

· Дуу бичлэг

Дижитал номын сангийн гол зорилго:

· Олон улсын соёлын талаарх ойлголтыг хөгжүүлэх

· Интернетээр соёлын хэм хэмжээ төрлийг нэмэгдүүлэх

· Хэрэглэгч, эрдэмтэн судлаачдыг мэдээллийн эх үүсвэрээр хангах

· Улс орнуудын бусад дижитал үүсвэрүүдийг түншлэн хэмжээг нэмэгдүүлэх

Цааш унших...
 
HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал PDF Хэвлэх И-мэйл
5 дах өдөр, 28-08-2009 08:56


http://hydrosheds.cr.usgs.gov/images/hydrosheds_scale1_world.jpg

 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Хамгаалалын судалгааны хөтөлбөр нь одоогоор HydroSHEDS гэж нэрлэгдсэн, дэлхий нийтийн ус зүйн мэдээллийн санг шинэчлэн сайжруулж боловсронгуй болгож байна. Энэхүү өгөгдлийн ихэнх нь дэлхийг бүхэлд хамрах бөгөөд цэвэр усны хамгаалал, байгаль орчны төлөвлөлтийн дүн шинжилгээ, хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулагдсан байна.

HydroSHEDS нь НАСА-гийн SRTM (олон удаа ашиглах радар байр зүйн хөтөлбөр) -ийн хүрээнд цуглуулсан өндөр нарийвчлалтай өндөршлийн өгөгдөл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд HydroSHEDSгэдэг нь Ус зүйн мэдээлэл болон газрын зураг – олон янзын масштабтай Олон ашиглагдах Өндрийн үүсгэвэр (Hydrological data and maps based on SHuttle Elevation Derivatives at multiple Scales) гэсэн утгатай үг юм.

 

HydroSHEDS –ийн түгээмэл хэрэглээ нь гол ба усны хагалбарын тоон зургийг гаргаж, бусад гео орон зайн өгөгдлүүдтэй хам боловсруулалтанд оруулж загварчлал хэрэглэх боломжтой. Жишээ нь: урсгалын горимыг тооцоолдог ус зүйн загвар.

Өмнөд Америк, Төв Америк, Азийн хэсгийн өгөгдөл, мэдээллүүд одоогоор хэрэглэхэд боломжтой бөгөөд бусад газруудын өгөгдлүүдийг энэ жилд багтаан оруулах төлөвлөгөөтэй.

HydroSHEDS нь ашгийн бус, үнэгүй хэрэглэхэд зориулагдсан. Илүү их мэдээлэл авах буюу өгөгдлийг татаж авахыг хүсвэлhttp://hydrosheds.cr.usgs.gov.

Үзүүлэлтүүд

HydroSHEDS бол янз бүрийн түвшингийн масштабаар ашиглах, формат нь олон программ хангамжууд таних боломжтой ус зүйн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн юм. HydroSHEDS нь усны хагалбарын хил зааг, усны хоолойн чиглэл, голын топологи мэдээ, зай, үерийн усны хуримтлал гэх мэтийг агуулсан нэмэлт мэдээллийн давхаргуудыг багтаасан иж бүрэн гео мэдээллийн сүлжээ юм.

HydroSHEDS-ийг хөгжүүлэх гол зорилго бол орон нутгийн болон дэлхийн усны хагалбарын дүн шинжилгээ, ус зүйн загварчлал, цэвэр усны чанарын хамгаалалтын төлөвлөгөө, өмнө нь хийж болохгүй байсан хэмжээ, нарийвчлалыг хангах гол давхаргуудыг үүсгэх юм. Оронзайн нарийвчлал нь 3 арк сек /ойролцоогоор экватор дээр 90м/ ээс 5 мин /ойролцоогоор экватор дээр 10км/ хүртэл байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.worldwildlife.org/science/projects/freshwater/item1991.html

Эх сурвалж: WWF

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 5 дах өдөр, 28-08-2009 09:08 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 Дараагийн > Төгсгөл >>

Хуудас 1 of 3